Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн автомашиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан нь тогтоогдсон байна.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулахыг зөвлөлөө.