
АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригт ""4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Д.Цогтбаатар, АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцлоо.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн төсөв, түүний зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулахаар тогтоолын төсөл санаачилж байгаагаа мэдэгдэж байна. Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн шийдвэрүүдийг санхүүжүүлдэг боллоо. Мөн аудитаар асар их зөрчил илэрдэг. Тиймээс хяналтын сонсгол зохион байгуулах шаардлагатай" гэлээ.