“Загреб-2025” ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг анхны медалиа авлаа. Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга финалд Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн болов. Ингэснээр Т.Тулга ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай болж байна. Энэ нь чөлөөтийн тамирчдын ДАШТ-ээс авсан Монголын 29 дэх мөнгөн медаль юм.
Эрэгтэй бөхчүүдээс хамгийн сүүлд гавьяат тамирчин П.Өнөрбат 2015 онд, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.