
МАН-ын Бага хурал өчигдөр болж УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Түүнийг Бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас өнөөдөр чөлөөлөхөөр болжээ. Төрийн байгуулалтын Байнгын хороо 09:00 цагаас хуралдаж УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх ажээ.
УИХ-ын дараагийн даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Б.Жавхлан нарын нэгийг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гараад байгаа юм.