
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод болж байна. Хурлын хүрээнд өнөөдөр, маргааш хязгаарласан замуудыг түр нээнэ.
Тухайлбал, 08 дугаар сарын 22-нд Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээнэ.
Харин 08 дугаар сарын 23-нд Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ.
Дээрх замуудыг 08 дугаар сарын 24-ний өдрийн 07:00 цагт дахин хаах тул иргэд, жолооч та бүхэн зорчих чиглэлээ төлөвлөн хөдөлгөөнд оролцоно уу.