
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны эхний тавдугаар сард 797.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 465.1 тэрбум төгрөгөөр өсжээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 69.2 хувь буюу 551.6 тэрбум төгрөг нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 30.8 хувь буюу 245.9 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.
Тодруулбал, үнэт цаасны гүйлгээний 16.3 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 15.2 хувийг компанийн хувьцаа, 13.6 хувийг Засгийн газрын бонд, 54.7 хувийг компанийн бонд, 0.1 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.