Засгийн газрын ээлжит хуралдаанаар түлш, шатахууны үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тэглэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь түлш, шатахууны үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, иргэдийн орлогыг хамгаалах зорилготой аж.
Энэ оны эхний 11 сарын байдлаар автобензин, дизель түлшний онцгой албан татвараас нийт 3 тэрбум 457 сая төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн Ерөнхий сайдын дэргэд түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулахаар болсон. Энэ хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээх, импортын эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг чиглэлд бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай хэрэгжүүлэхэд анхаарахыг тодотгожээ.