
Анагаах ухаан, физиологийн салбар дахь 2026 оны Нобелийн шагналыг тархины эсийн нууцлаг ажиллагааг гүнзгийрүүлэн судалсан гурван эрдэмтэнд олгохоор боллоо.
Стенфордын их сургууль болон Ховард Хьюзийн Анагаах ухааны институтийн профессор Карл Дессерот, Берлиний Хумбольдтын их сургуулийн Петер Хегеманн мөн Вюрцбургийн Их Сургуулийн Георг Нагель нар “гэрлээр идэвхждэг ионы суваг болон оптогенетикийн салбарт хийсэн нээлт"-ийнхээ төлөө тус шагналыг хүртэж байна.
Оптогенетик гэдэг нь мэдрэлийн эсийг генетикийн аргаар гэрэлд мэдрэмтгий болгож, улмаар гэрлээр нейроныг асааж, унтраах боломж олгодог технологи аж. Петер Хегеманн, Георг Нагель нар нэг эст замагнаас channelrhodopsin хэмээх онцгой уургийг илрүүлжээ. Харин Карл Дессерот үүнийг мэдрэлийн эсийг гэрлээр удирддаг шилжүүлэгч болгон хувиргасан юм. Уг технологи нь хараа сэргээх, генийн эмчилгээ, тархи-компьютерийн интерфэйс, утасгүй тархины имплант зэрэгт ашиглагдаж байна.
Маргааш Физикийн салбарт Нобелийн шагнал хүртэгсдийг зарлана.