
Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадмуудын нэг болох Каннын кино наадмын нээлт, олон улсын кино төслийг танилцуулах үйл ажиллагаа болов. Энэ үеэр Монголын найман кино төслийг уран бүтээлч, найруулагч, продюсерууд танилцуулсан байна.
Тодруулбал,
79 дэх удаагийн Каннын наадамд Монголын кино урлагийн зөвлөлөөс “Монгол кино төсөл” танилцуулах үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд гаднын 40 гаруй кино бүтээгч, продюсер, хөрөнгө оруулагчид оролцжээ.