Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 16 настай охины гэгээн дурсгалд зориулж Сүхбаатарын талбайд зул өргөж байна.

2024 оны зургаадугаар сард гарсан хүн амины ноцтой хэргийн улмаас 16 болон 32 настай хоёр эмэгтэй амиа алдсан. Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нар уг хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд буй.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-нд болох юм.