
Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Улаанбаатар хотод эхэлнэ. Энэ тэмцээнээс манай эмэгтэй шигшээ баг мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Манай эмэгтэй багаас 2000 онд Д.Халзан /ахлах/, Д.Баасансүрэн дасгалжуулагчтай, Токунага Осому зөвлөх дасгалжуулагчтай, Т.Оюундэлгэр ахлагчтай шигшээ баг мөнгө, 2008 онд Д.Баасансүрэн /ахлах/, Б.Гансүх туслах дасгалжуулагчтай, Л.Нарантуяа ахлагчтай шигшээ баг хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл дээрх амжилтыг үзүүлж шигшээ багт тоглож байсан ахмад тамирчдыг Монголын волейболын холбооны удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Мөн үе үеийн эмэгтэй шигшээ багт тоглож байсан тамирчид маргааш эхлэх эрэгтэй багийн тоглолтод өндөр амжилт хүслээ.
Манай эрэгтэй шигшээ баг БНХАУ, Хонгконгийн багуудтай “А” хэсэгт багтсан. Энэ хэсгийн Монгол-Хонгконгийн тоглолт маргааш 19:30 цагаас Аса аренад болно.
