
Чингис хаан үндэсний музейд "Буддизм ба шинжлэх ухаан" сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам асан Д.Чойжамц болон эрдэмтэн судлаачид, шашны зүтгэлтнүүд оролцжээ.
Үзэсгэлэнд буддизм ба шинжлэх ухааны философийн мөн чанар, хүний танин мэдэхүйн асуудал, орчлонгийн үл үзэгдэх нарийн бүтэц, байгаль орчин ба хүний хариуцлага, орчин үеийн шинжлэх ухаан ба буддын үзлийн огтлолцол зэрэг олог сэдвийг нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаагаараа онцлог аж.
Тус үзэсгэлэн энэ сарыг 10-ныг дуустал найман хоногийн турш үзэгчдийн хүртээл болно.