
АНУ даваа гаргаас эхлэн Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг өөрийн байлдааны онгоцоор дагалдуулан хамгаалж гаргана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Түүний Truth Social нийгмийн сүлжээнд бичсэнээр Ойрхи Дорнодын хямралд шууд оролцоогүй төвийг сахисан орнуудын хөлөг онгоцыг Орзумаас гарахад туслах аж. Мөн Ираны хямрал шийдэгдэх хүртэл эдгээр хөлөг онгоцууд Ормузын хоолой руу буцаж ирэхгүй гэдгийг онцоллоо. Трампын "Эрх чөлөө" хэмээн нэрийдсэн энэхүү ажиллагаа Ойрхи Дорнодын цагаар даваа гаргийн өглөө эхлэх юм.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, "Эрх чөлөө" ажиллагаа нь олон улсын худалдааны гарцаар чөлөөтэй дамжин өнгөрөхийг эрмэлзэж буй худалдааны хөлөг онгоцуудыг хамгаалах бөгөөд пуужингийн сөнөөгчөөс эхлээд хуурай газрын болон далайн 100 гаруй нисэх онгоц эдгээр хөлгийг дагалдан Ормузын хоолойгоос гаргах юм. Ажиллагаанд 15 000 цэргийн албан хаагч оролцоно.
Трампын мэдэгдлийн дараа Ираны өндөр албан тушаалтан АНУ-ын Ормузын хоолойд хөндлөнгөөс оролцох аливаа оролдлогыг Техран гал зогсоох дэглэмийг зөрчсөн гэж үзнэ гэж анхааруулав.