Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ амралтын өдрүүдэд “FIBA 3x3 Shanghai Women's Series” цуврал тэмцээнийг зохион байгуулна. Шанхайн тэмцээнд 16 баг уригдсанаас Монгол Улсаас хоёр баг багтлаа.
Өмнөх хоёр цувралд тавдугаар байр эзэлсэн “Улаанбаатар Амазонс” баг “С” хэсэгт бий. Харин “Сүхбаатар” баг урьдчилсан шатнаас тэмцээнээ эхлүүлнэ. Энэ багт Б.Энхтуул, Н.Номин-Эрдэнэ, Э.Энхбуян, П.Бямбахишиг нарын тамирчид багтжээ. 2026 оны анхны олон улсын тэмцээнийг эхлүүлж буй "Сүхбаатар" баг Мадагаскар, Австрали улсын багуудтай урьдчилсан шатны тоглолтыг хийнэ. Сонирхолтой нь энэ хэсгийг тэргүүлсэн баг “Улаанбаатар Амазонс” багийн "С" хэсэгт үргэлжлүүлэн тоглоно.
Тэмцээний хэсгийн тоглолтууд өнөөдөр болж хасагдах шатанд өрсөлдөх найман баг тодорно.
