
Японы сүмо бөхийн намрын тэмцээн ирэх есдүгээр сарын 13-ны өдөр эхэлнэ. Намрын тэмцээнд дээд зиндаанд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц барилдахаар боллоо.
Ө.Дэмиджамц их аварга Хакүхо М.Даваажаргалын дэвжээнээс анх мэргэжлийн сүмод орж байсан юм. Тэрээр 2024 онд жонидан зиндаанд түрүүлж байснаас гадна бүх Японы оюутны тэмцээний аварга болж байв.
Хэдхэн хоногийн өмнө 26 нас хүрсэн Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмод 84 ялж, 38 ялагдсан үзүүлэлттэй байна.
Мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээнд есдүгээр сарын 13-27-ны хооронд Токио хотод болно.
