
Мэргэжлийн боксын ертөнцөд 15 тулалдахдаа нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-ын Техас мужид арваннэгдүгээр сарын 13-нд ээлжит тулаанаа хийхээр болжээ. Мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight буюу 130 паунд (58.976 кг)-ын жинд өрсөлдөх түүний өрсөлдөгч нь Тажикстаны тулаанч Мухаммад Якубов юм. Хоёр боксчин өнгөрөгч дөрөвдүгээр сард тулалдахаар товлоод байсан ч түр хойшилсон юм. Одоо тэдний тоглолтын тов тодорхой болжээ.
Мухаммад Якубов жингийнхээ чансааны долоодугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаагаар дэлхийн шилдэг 10 боксчны тоонд багтжээ.
Якубов замналдаа 24 тулаан хийхдээ 23 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.
