
ITF буюу олон улсын талбайн теннисний холбооноос шинэчлэгдсэн чансааг гаргалаа. Эрэгтэйчүүдийн чансаанд Монголоос анх удаа залуу тамирчин Ө.Золбадар 2119-р жагслаа. 6 настайгаас эхлэн талбай теннисээр хичээллэж эхэлсэн Ө.Золбадар 16 насандаа ITF-гийн чансаанд багтлаа.
Энэ сарын эхэнд БНХАУ-ын Луан хотод болсон ITF-гийн тэмцээний урьдчилсан шатанд Ө.Золбадар Пэйдон Лиүг хожсон ч Японы тамирчин Шион Ямадад дийлдсэн байна.
Ташрамд дуулгахад, Монголын теннисчдээс ITF-ийн чансаанд орсон анхны теннисчин нь өдгөө АНУ-д их сургуульд суралцаж буй Ч.Маралгоо юм. Тэрээр эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны 1855-д бичигдэж байна.