
СОР17 хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд соёл урлагийн тоглолтууд болсоор байна. Өнөөдөр 18:00 цагаас Ногоон бүсийн төвд “Халуун элгэн нутаг” тоглолт болно. Тоглолтод улсын филармонийн симфони оркестр, тоглолтын ерөнхий удирдаачаар УГЗ Д.Нямдаш, удирдаачаар Б.Батбаатар, Б.Анар ажиллаж байна.