БНСУ-ын Гванжу хотноо болж буй байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр рекурв/70м/ буюу олимпын зайн төрлөөр үргэлжлэн явагдана. 75 орны баг тамирчид оролцож буй энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг нар өрсөлдөнө. Өнөөдөр рекурв төрлийн чансаа тогтоох харваа болж, мөн холимог багийн хасагдах шатны харваа болно.
Өчигдөр 50 метрээс харвах компаунд төрлийн дэлхийн аваргууд тодорлоо. Багийн болон ганцаарчилсан харваанд Франц, Энэтхэг, Мехсик, Нидерландын баг алт, мөнгөн медаль хүртсэн бол Дани, АНУ-ын баг нэг мөнгөн медаль авсан байна. Харин тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын баг Казахстан, Словени улсын багийн хамт нэг хүрэл медаль хүртлээ. Талбайн эзэн солонгосчууд өчигдөр болсон компаунд төрлөөс эрэгтэйчүүдийн ангиллаас ганц медаль авлаа.
Өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн харваа болох рекурв төрлийн харваа эхэлнэ.
-660x0.jpeg)
