
Монгол Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 1-9-ний өдрүүдэд нийт 20 670 тонн АИ-92 автобензин, 500 тонн АИ-95 автобензин, 71 551 тонн дизель түлш, 1 500 тонн онгоцны түлш импортолжээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9 180 тонн АИ-92 автобензин байгаагаас буулгах өртөөдөд 126 вагон буюу 7 500 тонн АИ-92 автобензинийг буулгаж, хуваарилах түгээх ажлууд хийж байгаа аж.
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 11, АИ-95 автобензин 9 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй, дизель түлш 30 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 37 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдсан байна. Урд шөнө 140 вагон АИ-92 автобензин оруулж ирсэнтэй холбоотойгоор шатахууны түгээлт эрчимжих хандлагатай болжээ.