Даваа гарагт Comex бирж дээр 12 дугаар сард арилжих алтны фьючерс үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг унц нь 3550 ам.доллар давлаа.

Оргил үедээ үнэ 3555.8 ам.доллар болж өссөн ч удалгүй тогтворжиж 3542.7 ам.доллар дээр тогтсон байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар долларын ханш суларч, мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан есдүгээр сард болох хурлаар хүүгээ бууруулна гэсэн хүлээлттэй холбоотойгоор алтны үнэ өсөж байна.

Түүнчлэн Comex бирж дээрх арванхоёрдугаар сарын мөнгөний фьючерс 2011 оны есдүгээр сарын 14-нөөс хойш анх удаа 40 ам.доллар давжээ.