Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дараах хүмүүст цэргийн дээд цол олголоо.

Дэслэгч генерал цолоор ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямбыг шагналаа.

Хошууч генерал цолоор Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг нарыг шагнав.

Бригадын генерал цолоор ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Ж.Молорболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Сратеги бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, хурандаа Б.Түвшинтөр нарыг шагналаа.