
Он гарснаас хойш алтны үнэ нэмэгдэж түүхэн дээд хэмжээнд хэд хэдэн удаа хүрсэн. Аравдугаар сард бага зэргийн уналтад ороод байсан бол одоо алтны үнэ дахин рекорд эвдлээ.
Тодруулбал, унц алтны үнэ 3.37 хувиар өсөж 4,486.55 ам.доллароор арилжиж байна. Ингэснээр алт түүхэндээ анх удаа 4,400 ам.долларын босгыг давав. Харин унц мөнгөний үнэ 3.48 хувиар нэмэгдэж 69.48 ам.доллар хүрчээ.
Алт энэ оныг унц нь 2,600 ам.доллароор арилжиж эхлүүлсэн. Гэвч Трампын гаалийн татвараас үүсэн геополитикийн хурцадмал байдал болон АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлт хөрөнгө оруулагчдыг найдвартай капитал руу шилжихэд хүргэсэн юм. Энэ жил эхэлснээс хойш алтны үнэ 69 хувиар нэмэгдсэн нь 1979 оноос хойш үзэгдээгүй өсөлт боллоо.