
2027 онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд алдарт жүдоч Тедди Ринье нэр дэвших болсныг Олон улсын олимпын хорооны албан ёсны сайтад мэдээлжээ.
Олимпын наадмаас гурван алт, хоёр хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 11 алт, нэг мөнгөн медаль хүртсэн алдарт жүдоч Тедди Ринье мөрний бэртлийн сүүлийн жилүүдэд олон тэмцээн өнжсөн. Гэхдээ алдарт жүдочийг 2028 онд АНУ-д болох олимпын наадамд оролцохоор бэлтгэж байгааг мэдээлж байсан юм. Тэгвэл Тедди ирэх онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татлаа.