
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтран Ерөө сумын Бугант тосгоны нутагт хяналт, шалгалт явуулжээ.
Хяналт шалгалтаар “Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчил илрүүлсэн байна. Тус аймгийн “Хавчиргана” гэх газарт нөхөн сэргээлт хийж байгаа компани талбайд үүссэн тогтмол усыг Ерөө голд удаа дараа цутган ус бохирдуулжээ. Уг үйлдэлд зохих арга хэмжээ авсан болохыг ЦЕГ-аас мэдээллээ.