Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг өнөөдрөөс буюу энэ сарын 8-наас эхлүүлэхээр төлөвлөсөн.

Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцлоод буй.

Түүнчлэн энэхүү зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, оролцоно хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.