
Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэний нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ маргааш 10.00 цагт болно. Энэхүү арга хэмжээг Баянзүрх дүүргийн ИТХ бөгөөд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын зохион байгуулснаар ЦАУЗБУК, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, хэлмэгдэгчдийн ар гэр, үр хүүхдүүд оролцоно.
2001 онд ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Цагаатгалын улсын комисс нь Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран 2022 онд босгосон. Уг хөшөөнд жил бүрийн энэ өдөр хүндэтгэл үзүүлсээр тав дахь жилийн нүүрийг үзэж, уламжлал болгон зохион байгуулдаг болсон байна.