
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон учир МАН-ын бүлэг түүнийг албан тушаалаас нь огцруулж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн юм.
Чуулганы хуралдаанд оролцсон 100 гишүүний 83 нь Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ.