Сүхбаатар дүүргийн 1, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэл хийхээр болжээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг 2025 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 23:00 цагаас эхлэн 2025 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр хугацаанд хааж, асфальтбетон хучилт болон замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх аж.
Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тул нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас зөвлөлөө.