
2026 оны гуравдугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2116 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 784 нь зөрчлийн шинжтэй, харин 83 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байв. Мөн шуурхай ажиллагааны хүрээнд нэг хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн зургаан хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Тухайн өдөр хүний биед халдах 58 тохиолдол, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага бүртгэгдсэн бол 34 хулгайн хэрэг мэдээлэгдсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил илэрч, 139 хүнийг эрүүлжүүлжээ.