Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ долоо хоногт Узбекистанд жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. “Ташкент-2026” тэмцээнд 82 орны 600 орчим жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн. Тэмцээнийг зохион байгуулагч Узбекистанаас нийт 32 жүдоч барилдах боллоо. Харин Франц, Монгол, Кыргизстан, Итали, БНХАУ, Япон, Казахстан, ОХУ-аас нийт 18 жүдоч оролцохоор Ташкентад очжээ.
Тэмцээний сугалаа өнөөдөр болно. Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд хамгийн олон буюу 56 жүдоч барилдах бол -60 кг, -66 кг-д 51 жүдоч барилдана. Харин эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингээс бусад таван жинд 40-өөс дээш жүдоч сугалаанд оролцохоор болсон байна.
“Ташкент-2026” тэмцээн маргааш хөнгөн жингийн барилдаанаар эхлэх бол энэ сарын 22-нд холимог багийн барилдаанаар өндөрлөнө.