
2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, үнэ ханш тогтворгүй байсан нь тээврийн захиалга буурахад нөлөөлж байсан ч хариу арга хэмжээ шуурхай авч ажилласны үр дүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН 33.7 сая тонн ачаа тээвэрлэж, ачаа тээврийн шинэ дээд амжилт тогтоожээ.
Тус нийгэмлэгийн тээвэрлэсэн ачааг төрлөөр нь авч үзвэл, экспортын ачаа 11.6 сая тонн, импортынх 3.9 сая тонн, орон нутгийнх 12.1 сая тонн, дамжин өнгөрөх 5.9 сая тонн ачааг тус тус тээвэрлэсэн байна.