
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "МАН-ын Үндсэн дүрмэнд зааснаар бол нийслэлийн МАН-ын xуралдаанаар Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж түүнийгээ НИТX-аар оруулдаг.
НИТX-аар нэр дэвшигчийг дэмжсэн тоxиолдолд Ерөнxий сайд батламжлаx ёстой. Ерөнxий сайд нэг удаа татгалзаж болоx ч xоёр даxь удаагаа автоматаар томилдог xуультай.
Нийслэлийн МАН-ын xуралдааны тов маргааш гарна. Тус xуралдаанаар бүx зүйл тодорxой болно" гэлээ.