МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 11.00 цагаас эхэлсэн.
Мөн үеэр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Өнгөрсөн зургаадугаар сард МАН-ын бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон.
Энэ бол дефакто шийдвэр гарсан гэсэн үг. МАН аливаа асуудалд төвийг сахиж шийдвэр гаргасаар ирсэн энэ удаад ч мөн адил тийм шийдвэр гарна бодож байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болгож, дарангуйлал тогтоох гэсэн санаархал байхгүй. Ерөнхийлөгч хоёргүй утгаар чуулганаар байр сууриа илэрхийлсэн" гэв.
МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийн Монгол ардын намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, дараагийн даргыг тодруулна. МАН-ын шинэ даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөнө.