
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.
Аймаг, цэргийн цолтой 14 бөх улсын начин, улсын болон аймгийн цолтой зургаан бөх улсын харцага цолны болзол хангаад байна.
Жил бүрийн наадмаар улсын начин цол хүртсэн бөхчүүдээс хамгийн залууд нь Монголын залуучуудын холбооноос хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Энэ удаад улсын начин цолны болзол хангасан 14 бөхөөс насаар хамгийн залуу нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Н.Амгаланбаатар юм. Тэрээр 2003 оны зургаадугаар сарын 30-нд төржээ.