
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Багш, эмч нарын цалин болон тэтгэврийн нэмэгдүүлэхэд 830 тэрбум төгрөгийг төсөвт шаардана. Төсөв гурван хэсгээс бүрддэг. 32 их наяд төгрөг, 8 их наяд төгрөг, 17 их наяд төгрөг. 8 их наяд төгрөг бол 8 их наяд төгрөг бол хөрөнгө оруулалт. Эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан нийлээд энэ дүн бий болно. 17 их наяд нь урсгал зардалд зарцуулагдана. Би өнөөдрийг хүртэл хэлсэн. Төсөв дахиж задлах, цалин тэтгэвэр нэмэх ямар ч нөөц боломж байхгүй. Энэ жил өргөн барьсан төсөв маш олон хязгаарт баригдаж, ягштал дүрмээ барьсан. Цалин, тэтгэврийн асуудал маш их сөхөгдөж, жагсаал, цуглаандаа хүрлээ. Тиймээс холбогдох албан хаагчид уулзаж, нөхцөл байдлаа хэлэлцсэн. Улмаар УИХ дээр яаралтай ажлын хэсэг байгуулж, цалин, тэтгэвэр хэрхэн нэмэгдүүлэх тооцооллоо.
831 тэрбум төгрөгийг төсөвт "чихэж" оруулах нөөц боломж байхгүй. Зардал нь дөрвөн их наяд төгрөгөөр зардлаа танасан. Жилийн төлөвлөгөө, гадаад зээлийн эргэн төлөлт, хуваарьт үндэсний хөтөлбөрүүд арай хийж багтсан л төсөв.
831 тэрбум төгрөг 17 их наяд төгрөгийн урсгал зардлын хэдэн хувь болох вэ. Урсгал зардлаас бид хүүхдийн мөнгө хасахгүй, гадаад зээлийн эргэн төлөлтийг хасахгүй. Тэгэхээр хөндөж болохуйц урсгал зардал 10 их наяд төгрөгөөс дотогшоо орж ирнэ. Тэгэхээр бүх төсвийн ерөнхий захирагч нараас 10 хувиар зардлыг нь хасаж байж энэ хэмжээний орон зай гарч ирнэ. Энэ тийм амар зүйл биш. Төрийн үйл ажиллагааг 10 хувиар удаашруулж, татна гэсэн үг. Ийм хатуу нөхцөлд төсвийн ерөнхий захирагч болон салбарууд ирэх жил ажиллах нь ээ. Энэ бол нөөц боломж биш, бид үйл ажиллагааны боломжоо 10 хувиар татаж байна гэсэн үг. Ийм санал гаргаж байгаа.
Цалин нэмэхээр инфляци хөдлөх үү гэж асуух байх. Хэрэв бид зардлаа танахгүйгээр 831 тэрбум төгрөгийг нэмсэн бол инфляц 2 хувь нэмэгдэнэ. Харин энэ удаа нэг зардлаа танаад, нөгөө зардлаа нөхөж байгаа учир инфляцд нөлөөлөх нь харьцангуй бага. Энэ талаар Монголбанкныхантай санал солилцсон" гэв.