
2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд бүртгэл наймдугаар сарын 23-ны 23:59 цагт дуусна.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдах юм. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлт авч эхэлснээс хойш өчигдрийн байдлаар 94,160 хүүхдийн хүсэлт E-Mongolia системээр бүртгүүлжээ. Баянзүрх дүүрэгт төрийн өмчит цэцэрлэгт хамруулах хүсэлт хамгийн их буюу 22,931 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Харин Хан-Уул дүүрэгт 19,206, Баянгол дүүрэгт 12,023 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ.
Төрийн өмчит цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг насны бүлгээр авч үзвэл:
Мөн орон нутгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6,694 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ. Эцэг эх, асран хамгаалагчид бүртгэлийн явцын мэдээллийг parent.edu.mn хаягаар орж шалгах боломжтой.