Есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулна. Энэ өдөр шөнийн гүйлт 17:00-23:00 цагийн хооронд үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан 07:00-18:00 цагийн хооронд тодорхой бүсүүдэд машины хөдөлгөөнийг хязгаарлана.
Автомашингүй өдөр зам хаах байршил“Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлд цахилгаан скүтер, мопед, суррон зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй.
Мөн тухайн өдөр нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд болон эрүүл мэндийн үндэсний төвүүдийн мэргэжилтнүүдээс өөрт хэрэгтэй мэдээлэл, нарийн зөвлөгөөг авах боломжтой аж. Түүнчлэн энэ өдөр зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана гэдгийг холбогдох газраас мэдээллээ.