
Монгол Улсаас Өмнөд Солонгос улсын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Монголын сайхан орон” тоглолтыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар болжээ. Уг тоглолтоор дамжуулан хоёр орны соёлыг сурталчлан таниулах, театрын урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж. Тоглолтод Монголын Үндэсний урлагийн их театрын 50 гаруй уран бүтээлч оролцоно. Мөн тоглолтод Пусан хотын үндэсний урлагийн театрын уран бүтээлээс толилуулахаар болсон байна.