
Өмнөд Солонгосын BTS хамтлаг 2027 оны Грэммийн шагналд өөрсдийн бүтээлийг нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Хамтлагийн бүх гишүүд өөрсдийн инстаграм хуудсаар дамжуулан "Бид энэ жилийн Грэммид бүтээлээ оруулахгүй байхаар шийдсэн. Хөгжим маань ямар нэгэн бүс нутаг эсвэл хэлээр зааглахаас илүүтэй, яг бодитоор сонсогдож, хүмүүст хайрлагдаасай гэж хүсэж байна. Үргэлж бидэнтэй хамт байдаг ARMY болон бүх хүмүүст баярлалаа" хэмээн нийтэлжээ.
Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Грэммийн академиас саяхан "Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр" (Best Asian Pop Music Performance) гэх шинэ ангилал нэмж буйгаа зарласантай холбоотой юм. Шинэ ангилал нь Азийн уран бүтээлчдийг дэмжиж байгаа мэт харагдавч бодит байдал дээр тэднийг үндсэн шагнал болох “Шилдэг цомог”, “Оны шилдэг дуу” төрлүүдэд өрсөлдөх боломжийг хязгаарласан хэмээн шүүмжлүүлээд буй.
Таван удаа Грэммид нэр дэвшин өрсөлдөж байсан BTS хамтлагийн шинэ цомог одоогоор Billboard-ийн чартуудыг тэргүүлж байна.