
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2026 оны 3 дугаар сараас 5 дугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.
III сард нутгийн баруун өмнөд хэсгээр, IV сард нутгийн зүүн хагаст, V сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд III сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, IV сард баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтамж нэмэгдэнэ. Мөн температурын хоног хоорондын өөрчлөлт их байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг зөвлөлөө.