
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын заан Б.Пүрэвсайхан Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдоржид өвдөг шороодлоо. Ингэснээр аймгийн арслан Б.Шаравдорж улсын цол хүртэхэд ганцхан даваа үлдэв.