
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ын хүрээнд тогтвортой хөгжлийн тэргүүлэх асуудлуудыг хэлэлцэх сэдэвчилсэн өдрүүд зохион байгуулагдаж буй. Наймдугаар сарын 26-нд Газар ба хүн төвт өдөр (Land & People Day)-ийн хүрээнд газрын доройтол, тогтвортой газрын менежмент, орон нутгийн иргэдийн оролцоо болон байгальд суурилсан хөгжлийн бодлогыг онцолно. Үүнд орон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хүргэх юм.
Маргааш буюу наймдугаар сарын 27-нд Хүнсний систем ба хөрсний эрүүл мэндийн өдөр (Food Systems & Soil Health Day) нь хүнсний тогтолцооны тогтвортой байдал, хөрсний эрүүл мэнд, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуйн асуудлыг хэлэлцэхэд чиглэнэ.
Эдгээр сэдэвчилсэн өдрүүд нь тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хөгжлийн сангуудын үүргийг тодорхойлохын зэрэгцээ төр, хувийн хэвшил, Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг бүрдүүлэх ач холбогдолтой.