
Даваа гарагт баталсан зарлигаар Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний зөвшөөрөгдсөн тоог 2 сая 441 мянга 630 хүн, үүнээс цэргийн алба хаагчдын тоог 1 сая 550 мянга 500 байхаар тогтоожээ.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын нутаг дэвсгэрт одоогоор Умард Солонгосын 8000 гаруй цэрэг байгаа төдийгүй дахин 10 000 цэргийг нэмж байршуулахаар бэлтгэж байгааг мэдээлэв. Тэрээр шинэ баримтуудаас эш татан, цэргүүдийг тусгай сургалтад хамруулж, улмаар Орос руу илгээхээр сонгон шалгаруулж байна гэжээ. Украин болон Өмнөд Солонгосын тооцоолсноор, 2024 оноос хойш Пёньян нийт 14 000-15 000 цэргийг Оросын дайны ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Курскийн бүсэд Украины довтолгоог зогсоохоор илгээгээд байгаа аж.
Мягмар гаргийн үүрээр Киевийн хэд хэдэн байршил Оросын агаарын цохилтод өртсөн тухай хотын дарга Виталий Кличкогийн мэдээллээ. Пуужингийн хэлтэрхий орон сууцны хороололд унаж, өөр нэг байршилд иргэний бус зориулалттай барилга галд автжээ. Даваа гарагт Оросын дроны халдлагын улмаас Киевт 9 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан юм.