Ойрын өдрүүдэд хэт халах тул наршилтаас сэргийлээрэй. Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар халах тул өндөр настай, даралт ихтэй хүмүүс болон хүүхэд, багачууд, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийхийг анхааруулж байна. Мөн нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх, шингэн ус сайн уух, хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байхыг зөвлөж байна.

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20 ...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34 ... +39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +29 ... +34 градус дулаан байна. Мөн бусад нутгаар +25 ... +30 градус халах тул бие суларч тамир тэнхээ алдах, толгой өвдөх зэрэг нарших шинж тэмдэг илэрвэл арга хэмжээ авахыг анхааруулж байна.