Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэр, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа. 

Үндсэн хуулийн Цэцийн 8-р дүгнэлт нь нийт 38 нүүр учир агуулгыг танилцуулсан юм. Үүнд нэгдүгээрт  УИХ-ын нэгдсэн чуулганаар ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.  

Хоёрдугаарт, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн чуулганаар УИХ-ын гишүүдийн зүгээс албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор бус ТББХ-ны саналаар УИХ-ын 95-р тогтоолыг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн

Гуравт, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы хуралдааны ирц бүрдээгүй байхад 10 дугаар сарын 17-ны өдрийн ирцтэй нэгтгэн 51.6 хувийн ирц бүрдүүлж хуралдсан нь Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр үйлчлэх тул Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол эрх зүйн чадамжгүй болж байна.