
Анх удаа 48 баг оролцож буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтууд Колумб, Узбекистаны тоглолтоор өндөрлөлөө. К хэсгийн сүүлийн тоглолтод 3:1-ээр Колумбын баг ялалт байгуулж эхний 3 оноогоо авлаа. Азийн төлөөлөл Узбекистан улсын баг анх удаа ДАШТ-д оролцож байгаа юм. Тэгвэл 22 настай Аббосбек Файзуллаев түүхэн дэх анхны гоолын эзэн боллоо. Аббосбек Файзуллаев Туркийн "Истанбул Башакшэхир"-ийн тоглогч бөгөөд шигшээ багийн эхний тоглолтод нэр төрийн ганц гоолыг хийлээ.
К хэсгийг Колумб 3 оноогоор тэргүүлж, Ардчилсан Конго, Португал 1 оноотой удаалж эхлэв. Өнөө шөнө хэсгийн хоёр дахь тоглолт эхэлнэ. А, В хэсгийн нийт дөрвөн тоглолт явагдах хуваарьтай.