
Цагдаагийн байгууллагад энэ сарын 02-ны өдөр "Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт нас барсан хүн байна” гэх хэрэг бүртгэгдэж, энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Урьдчилсан байдлаар эрэгтэй хүн шатсан байдалтай нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд шаардлагатай дүгнэлтүүдийг гаргуулахаар шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байна.
Амь хохирогчийн хэн болохыг тогтоосон, нас барсан шалтгаан болон бусад нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа аж.