
Киргиз улсын Бишкек хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Б.Зэнээмэдэр, 70 кг-д гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д О.Сүлдхүү, 97 кг-ын жинд Г.Ганхуяг нар барилдаж байна.
70 кг-ын жинд барилдаж буй гавьяат тамирчин Т.Тулга Узбекистаны бөх Шахзодбек Ярашевийг 8:4-өөр ялж хагас шигшээд шалгарлаа. Тэрээр орой Иран болон Казахстаны бөхчүүдийн аль ялсантай нь барилдана.
57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ БНСУ-ын Ким Сон Гвоныг ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрээр орой Тажикистан болон Кыргызстаны бөхчүүдийн аль дийлсэнтэй нь барилдана.
65 кг-д Б.Зэнээмэдэр Шри-Ланкийн Дивошан Чарльз Фернандог ялж наймд үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч Узбекистаны Умиджон Жалолов юм.
97 кг-д Г.Ганхуяг хоёр дахь барилдаанаа "Парис-2024" олимпын наадмын аварга, дэлхийн аварга, Азийн хошой аварга Бахрайны Ахмед Тажудиновтой хийлээ. Энэ барилдаанд Ахмед Тажудинов 6-2-оор яллаа. Бахрейний бөх финалд шалгарсан тохиолдолд Г.Ганхуягт дагах барилдаан гарах юм.
Өнөөдрийн хагас шигшээн барилдаан 18:30-с эхэлнэ.
