
Ардчилсан намын ХVIII Их хурлаар өчигдөр намын бодлого, бүтэц зохион байгуулалт, цаашдын зорилтыг тодорхойлж Үндэсний бодлогын хороо болон аймаг, дүүргийн намын дарга нарын бүрэн эрхийг албан ёсоор батламжилсан. Мөн намын дотоод хяналт, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зорилготой Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ сонгожээ. Тэгвэл шинээр сонгогдсон ҮБХ өнөөдөр Төрийн ордонд хуралдаж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмыг танилцуулахаар төлөвлөж байна. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг сонгох юм.
Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороонд 378 гишүүний сонгогдсоны 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд байгаа аж.